Sunday, March 20, 2011

Aurora Borealis timelapse HD - Tromsø

Sunday, March 13, 2011

Chris Brown Ft. Busta Rhymes & Lil Wayne - LOOK AT ME NOW OFFICIAL VIDEO


За энэ дууг өнөөдөржингөө сонслоо тэгээд та бүхэн нэг сонсчуул яасын гэж бодлоо тэгээд энэ хэдэн юм хажууд нь бас хошин шог шиг болгоцон байна. Уул нь бол маш гоё дуу байсын за тэгээд дэлхийн бүх улсууд тэнэг юм шиг байж чаддагийг америкчууд гэрчлээд хаячлаалдаа бас.

Анхны мэдээ

За ингээд энэ бологт найзыгаа шахсаар байгаад эрхтэй болж авлаа тэгээд одоо байнгын мэдээ нийтэлж байна аа. Тэгээд анхны юм бүхэн цоглог байг гээд дуртай дуугаа хүргэж байна аа. энэ дуунд дуртай хүмүүст

Friday, March 11, 2011

2009 он 8-р сар Мексикийн бага хурал.

Эрхэмсэг хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэл тавихаар хүрэлцэн ирэгсэд болон бага хуралд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа зовниж явдаг дэлхийн иргэн хүнийхээ хувьд би дарууханаар та бүхэнтэй мэндчилж байна. Хүн төрлөхтний хайрт гэр болсон үзэсгэлэнт, сайхан гаригийнхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ нээн, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд би мэхийн ёслое. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Мексикийн Веракруз хотноо энэ бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаад би гүнээ талархаж байна. Энэхүү үзэгдлийн уршгаар зуу зуун мянган хүмүүс харамсалтайгаар амиа алдаж, зуу зуун сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн бөгөөд үүнд амьтдын төрөл зүйлийг оруулаагүй болно.

Эх орноо хайрлая

Энэхүү бичлэгийг зохиогч нь цааш дамжуул гэсэн байсан тул бүрэн эхээр нь хуулбарлаж, өөрийн блог дээр тавилаа. 
Эх орноо хайрлая 

Эгэлхэн атлаа бас гэнэн томоогүй баяр хөөрөөр дүүрэн хүүхэд нас минь... Ээж аавын эрх танхил  цайлган цагаан сэтгэлтэй охин би...Өөрийн хүсэл зорилго тэмүүллийн төлөө  хичээнгүйлэн суралцаж мөн өөрийн үе тэнгийнхэн найз нөхдийнхөө төлөө нийгмийн амьдралд идэвхитэй оролцож тэдний итгэлийг хүлээн тэдний хүсэл тэмүүллийг мөн хэлэх үг  үзэл бодлыг бусдад хүргэж үе тэнгийнхнийхээ эрхийг  хамгаалан үүргийг биелүүлэхийн төлөө чармайн суралцаж байна.

Эх дэлхийгээ хайрлая ...

2070 оноос ирсэн захиа энийг уншихад бас эвгүй л санагдлаа..

Өнөөдөр 2070 он. Би одоо 50 настай боловч яг л 85-тай хүн шиг харагддаг. Учир нь би өдөртөө ердөө дэвтээх төдий хагас аяга ус уудаг. Надад амьдрах хугацаа тун бага үлдсэн гэж бодож байна. Манай хүүхдүүд намайг буянтай нэгэн учраас ийм өндөр насалсан гэцгээдэг.

Японд газар хөдлөлт, цунами боллоо 2011.03.11 07 цагын үед

Японы баруун өмнөд хэсгийн Хоншу аралд 8,8 магнитудын хүчтэй газар хөдөлж зургаан метрийн өндөртэй цунами үүсчээ. Түүний нөлөөгөөр  Токио хотод байшин барилгууд чичрэн оршин суугчид гэр орноосоо гарцгаасан талаар ВВС-гийн шуурхай мэдээгээр  дамжууллаа. Токио хотоос 400 км зайд энэ газар хөдлөлт болсон байна. Осака хотод ч газар хөдлөлтийн нөлөө мэдрэгджээ. Мөн Синхуа агентлагийн дамжуулснаар Японы газар хөдлөлт судлалын агентлаг 7,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж байгаа ч АНУ-ын газар зүйн агентлаг 8,8 магнитудын хүчтэй байсан хэмээжээ.

Цунами Гуам, Тайвань, Филиппин, Индонез, Хавайд ч нөлөөлж болзошгүй байгаа аж.